Нефтийн бүтээгдэхүүний импортын дундаж үнэ $20-иор буурчээ

Монгол Улс 2026 оны эхний гурван сард 807 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг 618 сая ам.доллароор импортолсон байна. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний тонн тутмын дундаж үнэ 764 ам.долларт хүрчээ. 

2026 он гарснаас хойш импортолсон нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээний 97 хувь, үнийн дүнгийн 95 хувийн ОХУ дангаараа эзэлж байна. 

Эхний хоёр сарын дундажтай харьцуулахад эхний гурван сард ОХУ-аас импортолсон нефтийн бүтээгдэхүүний тонн тутмын дундаж үнэ ойролцоогоор 20 орчим ам.доллароор буурсан байна. 

Өнгөрсөн онд манай улс 2.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг 2.1 тэрбум ам.доллароор импортолсон бөгөөд тонн тутмын дундаж үнэ 754 ам.доллар, ОХУ-аас импортолсон дундаж үнэ 732 ам.долларт хүрсэн юм. 

2025 оны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний 566 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас 178 нь импортын, 195 нь бөөний худалдаа эрхлэх, 193 нь жижиглэнгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.