Энэ онд зах зээлд 1.4-1.5 сая цахилгаан машин нийлүүлэхээр төлөвлөжээ.
2030 онд 20 сая машин үйлдвэрлэх тухай Tesla компанийн үүсгэн байгуулагч Элон Маск жиргэснээс хойш литийн үнэ 8 дахин өсөж, энэ сарын байдлаар 70 мянган ам.долларт хүрсэн. Никелийн үнэ 40 хувь нэмэгдсэн байна. Сүүлийн 2 жилд, батарейн үндсэн түүхий эдийн металлуудын үнэ түүхэн дээд үзүүлэлт хүрч огцом өссөн. Зорилтдоо хүрэхийн тулд Tesla дангаараа дэлхийн литий, газрын ховор элементийн нийт үйлдвэрлэлийн 1/3, кобальтын 36 хувийн хэрэглэнэ гэсэн үг. Одоогоор дэлхийд нэг ч компани жилд 1.8 сая тонн зэс хэрэглээгүй.
#Tesla компани 20 сая машин үйлдвэрлэхэд шаардагдах 11.1 сая тонн түүхий эдийг өнөөгийн ханшаар 100 гаруй тэрбум ам.доллар болохыг #Benchmark Mineral Intelligence, #Adamas Intelligence-ээс тооцоолжээ. Металлын үнийн өсөлтөөс хамаарч ийм өндөр зорилтод хүрэх бараг боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Литий, никель, кобальт, газрын ховор элемент, хөнгөн цагаан, манган, зэсийн өндөр үнэ нь цахилгаан машин үйлдвэрлэгчид, мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их зардал болж тусах эрсдэлтэйг анхааруулжээ.