УУХҮЯ-наас 2022 онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан. 2023 оны эхнээс нүүрсийг биржээр арилжихаар төлөвлөж байсны дагуу өчигдөр (2023.01.12) туршилтын арилжааг амжилттай явууллаа.
Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12 800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 ам.долларын үнээр борлуулсан. 1 тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалав.
Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.
Туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам