Б.БАЯРТОГТОХ
Монголын хөрөнгийн биржээр лхагва гаригт зохион байгуулах байсан нүүрсний ээлжит арилжаа хоёр удаа хойшилжээ. Энэ удаагийн арилжаанд "Тавантолгой" ХК анх удаагаа оролцохоор байсан юм. Тус компанийн 2 багц буюу нийт 12 800 тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалах байв.
"Тавантолгой" ХК-ийн анхны цахим арилжааны дараагийн тов хараахан тодроогүй байна. Дуудах доод үнэ тонн тутам 173 ам.доллар, дэнчингийн хэмжээ 221 440 ам.доллар байжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувиас таван хувь болгон бууруулсан. Энэ нь арилжаа хойшлох шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй юм.
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар төрийн өмч давамгайлсан "Эрдэнэс Тавантолгой" болон хувийн хэвшлийн "Энержи Ресурс" компани нийт 210 мянган тонн нүүрс арилжаалжээ.