Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай болжээ. Үлдсэн амдын сайд нар нь улиран ажиллахаар болжээ.
Шинээр томилогдож сайд нар нь улс орны өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Тухайлбал, экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох зэрэг бодлогын шинэчлэлийг С.Бямбацогт сайд, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгохыг Б.Чойжилсүрэн сайд, уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн санг бий болгон хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх асуудлыг Ж.Ганбаатар сайд нар шууд хариуцахаар болж байна.

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Даваажанцангийн Сарангэрэл
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ