Оюутолгойн асуудалд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна

Хянан шалгах түр хорооны хуралдааны үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Оюутолгойн талаар өнөөдөр (2025.10.01) мэдээлэл өглөө. 

Монгол Улсын Засгийн дөрвөн чиглэлээр хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Эдгээр хэлэлцээр нь уялдаа холбоотой, монголчуудад, улс оронд, Баялгийн санд илүү өгөөжийг авчрахад нэгдсэн зохион байгуулалт, нэгдсэн удирдлагатайгаар ажиллаж байгааг онцолж хэлье. 

"Оюу Толгой" ХК-ийн Монголыг төлөөлж сууж байгаа гурван ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс Оюу Толгой" ХК, ЗГХЭГ, АҮЭБЯ, ХЗДХЯ, Сангийн яам зэрэг төрийн бүтцийн байгууллагууд нэгдсэн удирдлага, бодлоготойгоор зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд өмнөх хийгдсэн ажлууд яагаад үр дүнгээ өгөхгүй байгаа талаар анализ хийсэн. Үр дүнд нь тухайлсан өөр өөрийнхөө чиглэлээр тухайлсан ажлын хэсэг зохион байгуулж, харилцагч тал буюу бидний түнштэй ажилласан сул тал байсан гэж харагдаж байгаа. Бидний хувьд энэ удаад нэгтгэсэн зохион байгуулалтад орж, яригдаж буй асуудлуудын зарим асуудлыг Монгол Улсад нэн шаардлагатай асуудлыг тэргүүн эгнээнд, Монгол Улсад ирээдүйд, дунд болон урт хугацаанд өгөөжтэй байгаа асуудлыг эрэмбэлэх дарааллаар ажлуудыг хийж байна.