"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжсан байна.
Өмнө нь Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж БНХАУ-ын зах зээлийн гүн рүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлжээ. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.
Тус боомтод нүүрсэн бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм. БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд дөрвөн оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжсаныг "Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллээ.