Оюутолгойн мэдээллийг сонсож, Ухаа худгийг Хянан шалгах хороог байгуулах төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ 7 хоног (2025.10.13-17)-т хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна. 

Мягмар гараг (2025.10.14)
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ (Төсвийн байнгын хороо, “Жанжин Д.Сүхбаатар” танхим, 10:00 цаг)

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцэх (Төсвийн байнгын хороо, “Жанжин Д.Сүхбаатар” танхим, 10:00 цагт)

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ (Эдийн засгийн байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим, 14:00 цагт)

Лхагва гараг (2025.10.15)
“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох (Хянан шалгах түр хороо, “Их Эзэн Чингис хаан”, 14:00 цагт)

Пүрэв гараг (2025.10.16)
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/