Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн статистикийн мэдээгээр, оны эхний 7 сард тус улсын нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 том компани 1.37 тэрбум тонн нүүрс олборложээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39.78 сая тонн буюу 2.99 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Мөн хугацаанд Хятадын нийт нүүрсний олборлолтын 51.3 хувийг тэргүүлэгч 10 компани бүрдүүлжээ. Эхний 7 сарын байдлаар тус улс 2.67 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард Хятадын хэмжээнд олборлосон нүүрсний хэмжээ 380 сая тонн аж.