Э.ОД
Хэрэглээний оргил үе эхлэхээс өмнө Мьянмарын үйлдвэрлэл зогссоноос Хятадын газрын ховор элементийн үнэ өсөж сүүлийн 20 сарын дээд хэмжээнд хүрчээ. Шанхайн металлын зах зээлийн (SMM) мэдээллээр, диспрозийн үнэ 356 ам.доллар/кг болж нэмэгдсэн нь өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна.
ГХЭ-ийн томоохон үйлдвэрлэгч Мьянмар улсын чухал металлын гол томоохон уурхайнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхтэй холбогдуулан түр зогсоожээ. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр 2022 онд тус улс ГХЭ-ийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт эгнэдэг.
ГХЭ-ийн зарим хэрэглэгчид есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 6-нд үргэлжлэх Хятадын бүх нийтийн амралтын өдрүүдийн түүхээ эдээ нөөцөлж байна. Ес, аравдугаар сар нь ГХЭ-ийн хэрэглээний оргил үед тооцогддог. Оны эхний 8 сард Хятад улс 118 мянган тонн ГХЭ импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54.4 хувиар өсжээ.