Хятадын нүүрсний импорт буурч байна

Э.ОД

Эхний 10 сарын байдлаар Хятад улс нийт 383.6 сая тонн нүүрс, үүнээс 81.1 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Коксжих нүүрсний тухайд өмнөх сараас 26 хувиар буурсан байна. Хятадын нийт нүүрсний импорт наймдугаар сараас хойш тогтмол буурч байгаа ч энэ жилийн хувьд дээд амжилтын түвшинд хүрсэн.

Энэ онд Хятад улс 446 сая тонн нүүрс, тэр дундаа 87 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг зах зээлийн судалгааны Fenwei Energy-ээс дэвшүүлсэн. Уг таамаглалаар авч үзвэл он дуустал сүүлийн 2 сард тус улсын нүүрсний импорт мэдэгдэхүйц буурах төлөвтэй.

Эхний 10 сард Монгол Улсын нүүрсний экспорт 53 сая тонн давсан гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Sxcoal-ийн мэдээллээр, мөн хугацаанд Хятад 51 сая тонн нүүрс Монголоос импортолжээ. Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 48 хувийг Монголын нүүрс бүрдүүлж байна.