Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш Shangri-La зочид буудалд 10 дахь жилдээ болох гэж байна. Чуулга уулзалт 6 хэсгээс бүрдэх бөгөөд гурав дахь хэсэг нь “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжлэх юм. Тус хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” болон “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь, боломжууд”-ыг хэлэлцэхээр байгаа.
Үүнээс гадна “Металлургийн нүүрсний зах зээлийн чиг хандлага”-ыг дээрх хэсэгт тодорхойлох төдийгүй “Цар тахлын дараах Хятад, Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал”-ыг танилцуулахаар байна.
“Coal Mongolia 2022” чуулга уулзалтын “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсэгт “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” илтгэлийг хөрөнгө санхүү, баялгийн салбарт судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулж ирсэн MIRA Mongolia судалгаа-мэдээллийн фирмийн Партнер Ц.Хангай хэлэлцүүлэх бол “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг цахимаар танилцуулах юм.
“Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-г “Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа БНХАУ-аас цахимаар оролцож, илтгэлээ хүргэхээр байна. Мөн Дэлхийд эрдэс баялгийн судалгаагаар тэргүүлдэг S&P Global Commodity Insights-ийн ахлах шинжээч Клаудиа Сиа цахимаар илтгэл танилцуулга өрнүүлнэ.
“Түдэй Тинк Танк” ХХК нь “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтын онцлох илтгэлийг хэлэлцүүлж ирсэн. Коскжих болон эрчим хүчний нүүрсний зах зээлийн өнөө болон дунд, урт хугацааны төлөв байдлыг бүрэн зураглах “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” хэсгээр чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаан өндөрлөх юм.