CNCA: Энэ онд Хятадын нүүрсний импорт 450 сая тонн хүрнэ

Э.ОД

Хятадын Үндэсний нүүрсний ассоциаци (CNCA) арваннэгдүгээр сарын 26-ны мэдээллээр, 2023 онд тус улсын бүтэн жилийн импорт 450 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Тус улс 2013 онд нийт 327.02 сая тонн нүүрс импортолсон нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогддог. Тэгвэл өнгөрсөн жил импортолсон нүүрсний хэмжээ 293 сая тонн байсан нь дэлхийн түүхэн өндөр үнэ, Орос-Украины мөргөлдөөний дараах дэлхийн нийлүүлэлтийн хямрал, Ковидтой холбоотой Хятадын дотоодын эрэлтийн сулрал зэрэг нөлөөлж сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн. 

Оны эхний 10 сард Хятад 3.83 тэрбум тонн түүхий нүүрс олборлосон нь мөн үеийн импортын хэмжээнээс 10 дахин их байна. Тус улсын нүүрсний импортын 75 орчим хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг бол коксжих нүүрс 20 хувь, антрацит 5 хувийг тус тус бүрдүүлдэг.

Хэбэй мужийн Таншан хотноо 2024 оны Хятадын нүүрсний чуулган (2023.12.05-8)болно. Энэхүү арга хэмжээний үеэр Хятадын томоохон нүүрс олборлогчид болон эрчим хүч үйлдвэрлэгчид дунд, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулах төлөвтэй.