Өнөөдөр (2024.02.22) Монголын Уул Уурхай Үндэсний Ассоциацийн жил бүрийн ээлжит чуулган боллоо. Тус чуулганаар МУУҮА-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Мөн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.
Бүх гишүүдийг хамарсан чуулганы үеэр УИХ-ын сонгуультай холбоотой эрдэс баялгийн салбарын зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандаж уриалга гаргажээ.
Эрдэс баялгийн салбар нь ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрлэлийн 70 хувь, нэгдсэн төсвийн татварын орлогын 30 орчим хувь, нийт экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна.
Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг хүрээнд өнөөгийн байдлаар ашигт малтмал ашиглах 1,721 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс зөвхөн 10 гаруй хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.