ОҮИТБС-аас цахим тайлагналын системийг шинэчлэн нэвтрүүлж байна

Ашигт малтмалын хайгуул, олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны тайлангийн маягт (З-ОҮИТБС-1)-ыг шинэ цахим системээр хэрхэн илгээх талаар сургалт зохион байгуулагдах гэж байна. Тус сургалт 2024.03.01 өдөр цахим хэлбэрээр (сургалтын холбоосыг бүртгүүлсэн мэйл хаягаар илгээнэ) 09:00-14:00 цагт явагдана.

Оролцогчид дараах холбоосоор https://forms.gle/dEW8zSpn1HVKerd19 нэвтэрч бүртгүүлнэ үү. 

Сургалтанд оролцогчид бэлтгэх зүйлс

-    Байгууллагын тоон гарын үсэг эсвэл хувь хүн ДАН системээр нэвтрэх боломжтой байх;

-    Интернэтэд холбогдсон компьютер; 

Сургалттай холбоотой мэдээллийн талаар 7011-0525 болон admin@eitimongolia.mn холбогдоно уу. 


Эх сурвалж: МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА