Зургийн эх сурвалж: ГХЯ
Критикал минералын хайгуул, олборлолт, хаалт, нөхөн сэргээлт сэдвийн хүрээнд сургалт, семинарыг 10 дугаар сарын 04-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулахаар боллоо. Тус сургалт, семинарт Монгол, Индонез, Казахстан, Киргизстан, Лаос, Тажикстан улсын 50 гаруй төлөөлөл оролцоно.
"Чухал түүхий эдийн салбарт тогтвортой хөгжлийн сайн туршлагуудыг нэвтрүүлэх нь: хайгуул, олборлолт, хаалт, нөхөн сэргээлт" сэдэвт олон улсын сургалт, семинарыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс, Европын эдийн засгийн комисс, Монголын чухал ашигт малтмалын ассоциациас хамтран зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг зохион байгуулах талаар өнгөрсөн зургаадугаар сард болсон "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын IX бага хурлын үеэр харилцан тохиролцож байжээ.
Гадаад хэргийн яамд болох сургалт, семинарын үеэр эрдэс баялгийн салбарын шинэ алсын хараа, чухал түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт, хайгуулын нөөц илрүүлэх зэрэг сэдвийг хөндөх аж.
Эх сурвалж: МЧАМА