"Эрдэнэс Тавантолгой": Баяжуулсан коксжих нүүрс экспортолж эхлэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан анхны бүтээгдэхүүнийг экспортлох тээвэр өнөөдөр (2024.12.10) эхэллээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг аравдугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулсан. 

Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модуль нь жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад оруулсан билээ. Уг үйлдвэрээс олон улсын стандартын шаардлагад нийцсэн коксжих нүүрсний болон эрчим хүчний нүүрсний баяжмал  үйлдвэрлэж, анхныхаа экспортыг хийж байгаа юм.