•  | 

Бидний тухай

Майнинг Инсайт нь уул уурхай, эдийн засгийн аналитик мэдээллийн сэтгүүл юм. 2021 оноос сар бүр тогтмол хэвлэгдэн гарч эхэлсэн. Бид Монголын уул уурхайн салбарын талаар болон дэлхийн уул уурхайн салбарын өөрчлөлт, шинэ хандлагын талаарх судалгаа бүхий бүрэн дүүрэн, цогц, тогтмол бодитой мэдээллээр олон нийтийн хэрэгцээг хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх нийтлэлийн бодлого баримталж буй бие даасан хараат бус редакц юм.

Эрхлэн гаргагч 

“МАЙНИНГ ИНСАЙТ СЭТГҮҮЛ” ХХК   

Үүсгэн байгуулагч 

О.Батболд 

Н.Ариунтуяа 

Ерөнхий эрхлэгч  

Н.Ариунтуяа 

Ерөнхий эрхлэгчийн орлогч  

Э.Оджаргал

 Сэтгүүлчид  

Б.Баянжавзан

 С.Болд-Эрдэнэ

 Э.Мишээл

 Орчуулагч  

А.Хүрэлболд  

Англи хэлний эдитор  

Жюдит Рийд  

Дизайнер 

Д.Хулан  

Зураач  

Э.Эрдэнэжаргал

 Бодлогын зөвлөл  

Д.Ачит-Эрдэнэ  

З.Ган-Очир

 М.Дагва 

Н.Дорждарь   

Бодлогын зөвлөлийн гишүүд сайн дурын үндсэн дээр мэргэжлийн зөвлөгөөгөөр сэтгүүлийн үйл ажиллагааг дэмжих, зарим тохиолдолд шийдвэр гаргах эрхгүй байдлаар төлөөлөх эрхтэй.  

МАНАЙ БАГ

Сэтгүүлийн редакцийг уул уурхай, эдийн засгийн сэдвээр 5-12 жил мэргэшин бичиж буй туршлагатай, чадварлаг сэтгүүлчид, судлаачдын баг бүрдүүлдэг. Мөн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд сэтгүүлийн Бодлогын зөвлөлийг бүрдүүлж, мэргэжлийн зөвлөгөөгөөр редакцийг дэмжин ажилладаг. Бид хүртээмжтэй, тогтвортой уул уурхайн хөгжил, төлөвшилд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. 

ШИНЭ ТӨСӨЛ

Майнинг Инсайт сэтгүүлээс салбарлан гарч байгаа Энержи Инсайт сэтгүүл нь эрчим хүч, түүнийг тойрсон асуудлуудад төвлөрөхийн сацуу сэтгүүл зүйн анхаарлыг эрчим хүчний сэдэвт хандуулахыг эрмэлзэж байна. Түүнчлэн эрчим хүчний мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байна.  


МАЙНИНГ ИНСАЙТ 2025 ОНД

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА


Улирсан 2024 онд Майнинг Инсайт сэтгүүл 3 нас хүрсэн. Гурван жил хэдийгээр богинохон түүх, нимгэхэн туршлага мэт боловч 36 сар, 1095 өдөрт бид 37 сэтгүүлээр дамжуулан 900 гаруй нийтлэлийг Монголын уул уурхайн мэдээллийн санд монгол англи хэлээр бататган хадгалжээ. 

“Ирээдүйн эрдэс” нэртэй анхны дугаараа 2021 оны арванхоёрдугаар сард гаргаж байв. “Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, ногоон сэргэлтийн төлөөх хүчин чармайлтууд, технологи хиймэл оюуны хөгжил, түүхий эдийн шинэ эрэлт, чухал ашигт малтмал, тэдгээрийн авчрах хувьсал өөрчлөлтийн талаарх сэдвүүд “Майнинг Инсайт”-ын нүүр хуудаснаа үргэлжийн чухал байр суурьтай байна. Бид уншигчдынхаа уул уурхайн талаарх мэдээллийг үргэлж сэргэг, шинэлэг байлгахын тулд олон улсын хурал чуулгануудтай хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлсээр, мэдээллийн солилцоог тэлсээр ирлээ. Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээний индэр Канадын PDAC-ийг 2022 онд сурвалжлах үеэрээ “Майнинг Инсайт” Зохион байгуулах хороотой мэдээллийн түншлэл эхлүүлснээс хойш жил бүр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Европ дахь уул уурхайн салбарын гол арга хэмжээ Raw Materials Summit, Европын Холбоо болон Австрали улсад зохиогддог Digitalization in Mining хурал, World Resources Forum буюу Дэлхийн нөөцийн чуулган, Select Global Events байгууллагаас зохион явуулдаг хамгийн том арга хэмжээний нэг The Magnetics show-ны албан ёсны мэдээллийн түншээр ажиллаж байна. Эдгээр түншлэлийн хүрээнд хилийн чанад дахь уул уурхай, хөрөнгө оруулалт, критикал түүхий эдийн чиглэлийн гол хурлуудын онцлох мэдээллийг Монголын уул уурхайн сал барынханд хүргэх ажлыг манай багийн хан хичээнгүйлэн гүйцэтгэсээр ирэв.

2025 он гарсаар манай сэтгүүл Саудын Араб улсад зохиогддог “Ирээдүйн түүхий эд” форум болон Индонезийн “Критикал түүхий эдийн чуулга уулзалт”-тай түншлэл эхлүүлсэн шинэ мэдээгээр эхний дугаараа эхлүүлж байна. Бид мэдээллийн түншлэлээ ийнхүү Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази руу тэлж байгаадаа баяртай байна.