Vale 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар Carajas-ийн төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлнэ

Бразилийн уул уурхайн Vale компани 2030 он гэхэд өөрийн гол төслийн нэг Carajas цогцолборын төмрийн хүдрийн олборлолтыг 13 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд 12.26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 

Өнгөрсөн жил Бразилийн Пара муж дахь Carajas цогцолбор уурхайгаас 177.5 сая тонн төмрийн хүдэр олборлосон. 2030 онд тус уурхайн төмрийн хүдрийн олборлолтын хэмжээг 200 сая тоннд хүргэхээр зорьж байгааг Vale мэдэгджээ. Эл уурхайд 2015 оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй аж. 

Тэгвэл “Шинэ Carajas” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр таван жилийн дараа төмрийн хүдрээ гадна Carajas цогцолборын зэсийн үйлдвэрлэл 32 хувиар нэмэгдэж 350 мянган тоннд хүрнэ гэж мэдэгдэлд онцолжээ.