Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа 7 дахин өсөв

2025 оны хоёрдугаар сарын 21-ний байдлаар 137.7 сая ам.долларын 2.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжлаа. 
Биржийн арилжааны жингийн 85 хувийг төмрийн хүдэр, баяжмал эзэлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр
   Төмрийн хүдэр, баяжмал 1.9 сая тонн,
   Нүүрс 281 мянган тонн,
   Хайлуур жонш 3 мянган тонн тус тус арилжсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний хэмжээ 3.4 сая орчим тонноор буурсан. Харин төмрийн хүдэр, баяжмалын хэмжээ 1.7 сая тонноор нэмэгдсэн буюу 7 дахин өсжээ.
Он гарснаас хойш Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүний 155 дуудлага арилжааны хуваарь зарлагдсанаас 61 удаагийн арилжаа амжилттай явагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлт болсон байна.