“Уул уурхайн 7 хоног”-ийн дөрөв дэх өдөр Шангри Ла зочид буудалд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр маргааш хоёр өдрийн турш “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум болох юм.
2010 оноос энэ оны хоёрдугаар хагасыг дуусталх хугацаанд үндэсний компаниудаас 4.53 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн бол зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан мөнгө нь нэг тэрбум ам.доллар давсан байна. Энэ онд хамтран ажилласан 722 компанийн 490 нь үндэсний компани байжээ.
“Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд үндэсний томоохон компани болох “Шунхлай”, “Петровис”, ХААН банк, МИАТ-иас эхлээд барилга угсралт, техник технологийн үйлчилгээ үзүүлэгч олон улсын компаниуд, Өмнөговь аймгийн үйлдвэрлэгчид, тэр дундаа Ханбогд сумын ханган нийлүүлэгч компаниуд оролцож байна. Ажлын хувцас, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, ган бөмбөлөг, хамгаалалтын нүдний шил, малгай, гутал, бээлий үйлдвэрлэгч гээд Ханбогд сумын компаниуд үзэсгэлэнд олноор оролцож байгаа нь үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
"Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал "Манай компанийн худалдан авалтын 10 ам.долларын тутмын 9 ньдотоодын компаниудад зарцуулагдаж байна. Оюутолгой төслийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд 40 мянга гаруй хүн ажиллаж байгаа" хэмээн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнг нээх үеэрээ онцлов.