2025 оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 1.1 (17.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5 (27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын өөрчлөлтөд
Чулуун нүүрс 2.9 сая тонн,
Баяжуулсан нүүрс 430 мянган тонн,
Газрын тос 128 мянган баррель,
Цэвэршүүлсэн алт 170 кг,
Төмрийн хүдрийн баяжмал 223 мянган тонн,
Мөнгөний баяжмал 489 тонноор тус тус буурсан,
Хүрэн нүүрс 111 мянган тонн,
Зэсийн баяжмал, металл агуулгаараа 100 мянган тонн,
Төмрийн хүдэр 163 мянган тонн,
Хайлуур жонш 22 мянган тонн,
Хайлуур жоншны баяжмал 23 мянган тонн,
Цайрын баяжмал 23 мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлжээ.