"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн лхагва гарагт (2025.04.30) болсон байна. Хурлаар тус үйлдвэр өнгөрсөн жилийн санхүүгийн тайлан хэлэлцжээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрсөн онд 2,547.7 мян.м3 хөрс хуулж төлөвлөгөөний биелэлт 92 хувь, 2,565.8 мян.тн хүдэр олборлож төлөвлөгөөний биелэлт 100 хувь, 2,193.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмалыг үйлдвэрлэж төлөвлөгөөний биелэлтийг 108 хувиар биелүүлжээ.
Тус компани нь 91 биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 1,3 сая.тн төмрийн хүдрийн баяжмалыг 87,5 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.
Өнгөрсөн онд тус компани Төмөртэй төмрийн хүдрийн ордын зүүн хэсэгт олон улсын ЖОРК стандартаар гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын дүнд төмрийн хүдрийн нөөцийг 20.5 сая тонноор нэмэгдүүлж, 236.6 сая.тн төмрийн хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ.