Татварын Ерөнхий Газраас жил бүр шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тодруулдаг билээ. Өнгөрсөн онд татвар төлөлтөөр тэргүүлсэн аж ахуйн нэгжийн зургаа нь уул уурхайн салбарынхан байна. Үүнд:
“Эрдэнэс Тавантолгой” ХК,
“Оюутолгой” ХХК,
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ,
“Энержи Ресурс” ХХК,
“Тавантолгой” ХК,
“Монголын алт МАК” ХХК тус тус эхний зургаад багтжээ.
2024 онд Монгол Улсын нүүрс, зэсийн экспортын хэмжээ, үнийн дүн түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Тухайлбал, 3.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 1.7 сая тонн зэсийн хүдэр, баяжмал, 8.7 тэрбум ам.долларын 83.7 сая тонн нүүрс экспортолсон юм.
Цаашид Монголын татварын алба олон улсын жишиг татварын алба байхаар ажиллаж байна. Энэ жил тус байгууллага татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслагч байх хуулийн, бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлийг эхлүүлжээ.