Австралийн ГХЭ-ийн компанийг $97 саяар Хятадын Shenghe Resources худалдаж авна

Хятадын Shenghe Resources компани Австралийн Peak Rare Earths-ийг 150.5 сая австрали доллароор буюу 96.6 сая ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ.

Peak Rare Earths компани нь одоогоор дэлхийд ГХЭ-ийн хамгийн өндөр агуулгатай неодим празеодим металлын нөөцтэй ордуудын нэг болох Ngualla төслийг Танзани улсад хэрэгжүүлж байна.