Э.Мишээл
Долоодугаар сард 45 амжилттай арилжаагаар 3.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна.
Энэ сард явагдсан нүүрсний арилжаа он гарснаас хойших нийт арилжааны 55 хувь буюу 2.8 сая тоннд хүрчээ. Нүүрсний арилжааны дийлэнхийг дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс бүрдүүлсэн байна. Энэ төрлийн нүүрсийг "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК арилжиж байна.
Долоодугаар сард баяжуулсан коксжих чанаргүй нүүрсний амжилттай арилжаа явагдаагүй байна. Тус төрлийн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК санал болгож байна.
Энэ сар гарснаас хойш 336 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал арилжсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зогссон Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн Fe-58% төмрийн баяжмал дахин арилжаанд орж, 237 мянган тонн бүтээгдэхүүн арилжжээ.
2025 онд биржийн арилжаагаар 5.2 сая тонн нүүрс, 3.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 28 мянган тонн хайлуур жонш, 22 мянган тонн зэсийн баяжмал, нийт 8.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаад байна.