Б.БАЯР
Төв банк энэ оны есдүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэг хувиар өссөн үзүүлэлт юм.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,695.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,046.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 9 дүгээр сард дундаж үнэ 184,565 төгрөг байв.