УИХ-ын чуулганы энэ 7 хоног (2025.10.20-24)-т хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна.
Даваа гараг (2025.10.20)
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан,"Үндсэн хууль" танхим, 13:30 цаг)
Мягмар гараг (2025.10.21)
“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох (Хянан шалгах түр хороо,“Их Эзэн Чингис хаан” танхим, 15:00 цаг)
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ (Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан, “Жанжин Д.Сүхбаатар”, 12:00 цаг)
Лхагва гараг (2025.10.22)
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ (Эдийн засгийн байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" 15:00 цаг)
Баасан гараг (2025.10.24)
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ ("Их хуралдай" танхим, 14:00 цаг)