ТОП 50: Нүүрс, лити, ураны компаниуд хамгийн өндөр үнэлгээнд хүрчээ

Гуравдугаар улиралд түүхий эдийн зах зээлийн тогтворгүй байдал үргэлжилж гуравдугаар сард дээд цэгтээ хүрсэн зэсийн үнээс уруудаж, алтны үнэ огцом буурч, литийн үнэ хоёр дахин өссөн бол нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, Фукушима АЦС-ын ослоос хойш хамгийн сайн өсөлтийг уран ханш үзүүлж байна.

Mining.com-оос эрэмбэлдэг дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.22 их наяд ам.доллар болжээ. Эхний улиралд оргил үед хүрсэн ТОП 50-ийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурав. Харин лити, нүүрсний компаниуд өсөлт үзүүлж буй.

Өнгөрсөн жил эхний аравт багтаагүй Glencore 70 тэрбум ам.долларын үнэлгээгээр гуравдугаар байрт орж иржээ. Швейцарын компани нүүрсний бизнесээ орхиогүй бөгөөд эрчим хүчний түүхий эдийн өндөр үнээс ашиг хийж байна. Нүүрсний компаниудаас Shaanxi Coal 67 хувь, Yanzhou Coal 50 хувиар, дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч Coal India 32 хувиар тус тус өсч хамгийн сайн үзүүлэлттэй байгаа юм.
Энэ жил Хятадын зах зээл дээр литийн үнэ хоёр дахин өсөж дээд амжилт тогтоосноор энэ салбараас хоёр компани шинээр ТОП 50 орж ирсэн ба эхний жард багтсан литийн компаниудын тоо зургаа болжээ. Mineral Resources гэхэд аравдугаар байрнаас гуравдугаарт орж ахив. Австралийн лити тоглогчид ТОП 50-д багтахад ойрхон ба Allkem 58, харин IGO 52-т жагссан байна. Шилдэг 50-д багтсан Чилийн цорын ганц компани болох SQM-ийн үнэлгээ энэ жил 80 гаруй хувиар өсжээ.

Ураны компаниудаас Cameco эхний улиралд есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол гуравдугаар байр хүртэл урагшилсан байна.   

Оросын компаниудын хувьцааны арилжаа барууны биржүүд дээр зогссон. “Норильский никель” компанийн үнэлгээ гуравдугаар улиралд 16 тэрбум ам.доллар алдсан байна. Зэс, никелийн үйлдвэрлэгч PGM эхний аравт багтсангүй. Алмазны аварга тоглогч “Алроса”-ийн хувьд ТОП-50-д үлдэж чаджээ. Алтны үйлдвэрлэгч “Полюс” 33-т жагсаж байр ухарсан байна.