Оюутолгойн сонсгол гурван өдөр явагдана

Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган (2025.12.08-12)-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал гарсан байна. 


Даваа гараг 
Хянан шалгах түр хорооны Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 08:30 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд эхэлнэ. 

Мягмар гараг
Эдийн засгийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Харбины гэрээг "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг 10:30 цагаас хэлэлцэнэ. 

Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газрын 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн " Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлэг 10:30 цагаас эхэлнэ. 

Лхагва гараг
Хянан шалгах түр хорооны Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 08:30 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд эхэлнэ. 

Пүрэв гараг
Засгийн газрын 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн " Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут 10:00 цагаас "Их хуралдай" танхимд эхэлнэ. 

Баасан гараг
Хянан шалгах түр хорооны Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 08:30 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд эхэлнэ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Харбины гэрээг "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг 10:00 цагаас "Их хуралдай" танхимд хэлэлцэнэ.