2025 онд 94.6 сая тонн нүүрс экспортлов

Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн хүдэр, баяжмал, 9.4 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 1.9 сая тонн хайлуур жонш, 161.3 мянган тонн цайрын хүдэр, баяжмал экспортолсон гэж АҮЭБЯ-наас мэдээллээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын экспорт дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 28 хувь, экспортын орлогын 93, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрлэлийн салбарын 78 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.