Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин Ашигт малтмалын, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлтэй өчигдөр (2026.01.09) танилцсан байна. Энэ үеэр ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хайгуул, олборлолттой холбогдуулан уул уурхайн үйл ажиллагааны талаарх иргэдэд зөв мэдээлэл өгөх зэрэг чиг үүргийг АМГТГ-т өгчээ.
Мөн АМГТГ-ын дарга П.Баянбаатар илтгэлдээ өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдсан байна. Тодруулбал,
- “Орд ашиглах шинэчилсэн гэрээ”-г байгуулах бэлтгэл ажлыг хангасан,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан,
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын зардлын нөхөн төлбөрийн орлогыг 62 хувиар давуулан биелүүлсэн,
- 2025 онд 192 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 113 тусгай зөвшөөрөл олгосон,
- Улсын төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлж 136 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газар 2025 онд нийт 13 зорилгын хүрээнд 37 зорилт, 83 арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 93.6 хувиар үнэлэгдсэн гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.




















