Монгол Улс 2026 оны эхний улиралд 650.5 мянган тонн зэсийн хүдэр, баяжмалыг 2.1 тэрбум ам.доллароор экспортолсон. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 194.2 мянган тонн, экспортын орлого 1.2 тэрбум ам.доллароор өссөн байна.
Нэгдүгээр сард 221.7 мянган тонн, 725.8 сая ам.доллар,
Хоёрдугаар сард 198.2 мянган тонн, 678 сая ам.доллар,
Гуравдугаар сард 230.5 мянган тонн, 783.4 сая ам.доллар байв.
Харин дундаж үнэ гуравдугаар сард 3398 ам.доллар болж, хоёрдугаар сараас 22 орчим ам.доллароор буурсан ч нэгдүгээр сараас ойролцоогоор 124 ам.доллароор өссөн байна.





















