Төмрийн хүдрийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн ч үнэ буурах хандлагатай

Монгол Улс 2026 оны I улиралд 134.8 сая ам.долларын 1.9 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын тонн тутмын дундаж үнэ 69.4 ам.долларт хүрчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн 6.7 сая ам.доллар, биет хэмжээ 174.6 мянган тонноор өссөн. Харин тонн тутмын дундаж үнэ 3 орчим ам.доллароор доошилжээ.

Оны эхнээс хойш төмрийн хүдэр, баяжмалын дундаж үнэ сар бүр буурсан байна. Тухайлбал,
I сард 70.6 ам.доллар,
II сард 69.4 ам.доллар,
III сард 67.9 ам.доллар болж, гуравдугаар сард нэгдүгээр сартай харьцуулахад 2.7 ам.доллароор буурчээ.


Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, баяжмалын үнэ 2026 оны хоёрдугаар хагас хүртэл буурах төлөвтэй байна. Үүнд Симандоу төслийн үйлдвэрлэл нэмэгдэхийн зэрэгцээ Хятадын гангийн үйлдвэрлэл саарч байгаа нь түүхий эдийн эрэлтийг бууруулж, үнэ багасахад нөлөөлөхөөр байна.