2028-2032 онд ашиглалтад орохоор хүлээгдэж буй зэсийн төслүүдийн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.06.08) танилцууллаа.
Түүний мэдээлснээр, 20 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслүүдийн нийт геологийн нөөц 5.2 сая тонн, хөрөнгө оруулалтын хэмжээ 5.7 их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс төвлөрөх орлого 4.1 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Нийт хүлээгдэж буй геологийн нөөцийн дийлэнх буюу 87.4 хувь нь 2028 онд ашиглалтад орох төслүүдэд ногдож байна. Эдгээр төслийг “Монголын Алт (МАК)” ХХК, “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК, “Оюут-Улаан” ХХК, “Ньюсаймин Рисорсэс” ХХК, “Молиметал” ХХК зэрэг компаниуд хэрэгжүүлэх юм.
Мөн 2027 онд 422 мянган тонн, 2029 онд 729.1 мянган тонн геологийн нөөц бүхий төслүүд ашиглалтад орохоор хүлээгдэж байгааг салбарын яамнаас онцоллоо.
























