Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шуурхай хуралдаан зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
Өргөдөл, хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага дээр биечлэн ирэх шаардлага буурч, өргөдлөө цаг хугацаа, орон зайнаас үл хамааран илгээх, шийдвэрлэлтийн явцыг хянах боломж нэмэгдэнэ.
Мөн өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, холбогдох нэгжид шилжүүлэх, шийдвэрлэх үйл явц илүү шуурхай, ил тод болж, төрийн үйлчилгээний шат дамжлага, иргэдэд учрах цаг хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар АҮЭБЯ-нд ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 64 хувийг шийдвэрлээд байна.
Хуралдаанаар Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг мөн хэлэлцэж, зөвлөмжид тусгагдсан асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцуулжээ. Төрийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах нь санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна төсөв, төрийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангах, татвар төлөгчдийн хөрөнгийг зохистой удирдах чухал ач холбогдолтойг онцолсон байна.




















