Монгол Улс 2026 оны эхний найман сард 1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1.8 тэрбум ам.доллароор импортолсон байна.
Үүнээс 619 мянган тонн автобензинийг 465 сая ам.доллароор, 1.2 сая тонн дизель түлшийг 1.2 тэрбум ам.доллароор, 48.5 мянган тонн онгоцны түлшийг 49 сая ам.доллароор тус тус импортолжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад автобензиний импортын биет хэмжээ 12.1 хувиар, дизель түлшнийх 5.7 хувиар өссөн бол онгоцны түлшнийх 22.6 хувиар буурсан байна.
Импортын биет хэмжээнээс гадна нэгж үнэ мөн өсжээ. Тухайлбал, автобензиний тонн тутмын дундаж үнэ 710 ам.доллароос 751 ам.доллар болж 5.8 хувиар, дизель түлшнийх 713 ам.доллароос 998 ам.доллар болж 40 орчим хувиар өссөн байна. Харин онгоцны түлшний тонн тутмын дундаж үнэ 878 ам.доллароос 1019 ам.доллар болж 16.1 хувиар нэмэгджээ.




















