Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд есдүгээр сарын 29-нд Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ерөнхийлөгч Акихико Танакатай уулзсан байна.
Уулзалтаар Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Японы Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд боловсруулахад ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Мөн чухал ашигт малтмалын салбарт Японы Металл, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: mongolia.gov.mn




















