Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилжээ.

Б.Мөнхтамир нь өмнө нь “Оюу толгой” ХХК-д бизнесийн үйл явцыг сайжруулах чиглэлээр, мөн “МИАТ” ТӨХК-д удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр шинэ албан тушаалдаа томилогдох үеэрээ салбарын үйл ажиллагаанд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг хангах чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Шатахууны шуурхай штабтай нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Б.Мөнхтамирын ажилласан байдал:

  • 2011-2017 онд “Оюу толгой” ХХК-д бизнесийн үйл явцын чиглэлээр;
  • 2017-2020 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар;
  • 2020-2021 онд тус компанийн Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирлаар;
  • 2021-2025 онд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар;
  • 2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар тус тус ажиллажээ.

Эх сурвалж: АҮЭБЯ