Монгол Улс 2026 оны эхний есөн сард 86.1 сая тонн нүүрсийг 6.1 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Нүүрсний экспортын тонн тутмын дундаж үнэ 70.8 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 23.5 сая тонн, экспортын орлого 2 тэрбум ам.доллароор өссөн байна.
Есдүгээр сард 8.4 сая тонн нүүрсийг 670.4 сая ам.доллароор экспортолж, тонн тутмын дундаж үнэ 79.7 ам.долларт хүрчээ. Өмнөх наймдугаар сартай харьцуулахад экспортын биет хэмжээ 836 мянган тонн, орлого 40.8 сая ам.доллароор буурсан ч тонн тутмын дундаж үнэ 2.8 ам.доллароор өссөн байна.
Монгол Улс 2026 оны төсөвт нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэж, нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70 ам.доллар байхаар тооцсон. Ингэснээр нүүрсний экспорт оны эхний есөн сард жилийн төлөвлөгөөний 96 хувьд хүрчээ.


























