Төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ буурчээ

Монгол Улс 2026 оны эхний есөн сард 6.7 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг 474 сая ам.доллароор экспортолжээ. Экспортын төмрийн хүдэр, баяжмалын тонн тутмын дундаж үнэ 70.2 ам.долларт хүрсэн байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 262 мянган тонн, экспортын орлого 8.5 сая ам.доллароор өсөж, харин тонн тутмын дундаж үнэ 1.5 ам.доллароор буурчээ.

Мөн 2026 оны нэгдүгээр сартай харьцуулахад есдүгээр сард төмрийн хүдрийн тонн тутмын дундаж үнэ 1.7 ам.доллароор буурсан байна.

Монгол Улс энэ онд 8.5 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн бөгөөд гуравдугаар улирлын байдлаар 79 хувийн гүйцэтгэлтэй байна.