Ашигт малтмал, газрын тосны газар газрын тосны хайгуулын 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг сэргээн зарлажээ. Эдгээр талбайн нийт хэмжээ 313.9 мянган км2 байна.
Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, хуулийн этгээд сонирхсон талбайн багц материалыг худалдан авч, Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материалаа ирүүлэх шаардлагатай юм.
Мөн хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20 мянган ам.долларыг төлөх бөгөөд оролцох хүсэлт гаргасан этгээд тухайн талбайн багц материалыг заавал худалдан авсан байна.
Сонгон шалгаруулалтад дараах талбайнууд багтжээ. Үүнд:
- Увс I — 19,671.6329 км²
- Хар ус II — 22,331.3155 км²
- Шарга III — 26,055.1646 км²
- Богд IV — 39,028.3955 км²
- Онги V — 32,097.7440 км²
- Нэмэгт VI — 13,812.7014 км²
- Хонгор VIII — 29,259.6896 км²
- Төхөм X хойд — 20,903.6803 км²
- Цагаан Элс XIII — 11,369.1899 км²
- Зүүнбаян XIV — 8,698.7793 км²
- Нялга XVI — 9,292.6736 км²
- Дарьганга XXIV — 16,847.4728 км²
- Чойр XXV — 18,587.9503 км²
- Цайдам XXVI — 11,121.2628 км²
- Сүхбаатар XXVII — 23,073.5126 км²
- Хар ухаа XXXVIII — 11,779.5774 км².





















