Саудын Араб нь 2023 онд зэс, цайр, хар тугалга, төмрийн орд бүхий уул уурхайн хайгуулын төсөл хэрэгжүүлэхээр шинэ 5 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлах гэж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох юм.
Нүүрсустөрөгчийн эх үүсвэрээс ангид эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр Саудын Араб зорьж буй.
Газрын тосонд түшиглэдэггүй эдийн засгийг бий болгоход анхаарч байна.
Өмнө нь ашиглаж байгаагүй фосфат, алт, зэс, уран, бокситын ихээхэн нөөцийг олборлох чиглэл рүү шилжих ажээ. Эдгээр ашигт малтмалын нөөцийг 5 их наяд риал буюу 1.33 их наяд ам.доллар гэж хаант улсын Засгийн газар үнэлдэг.
Угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман "2030 он хөгжлийн алсын хараа" хөтөлбөрийг батлан чулуужсан түлшний дараах эрин үед бэлтгэж байна. Тухайн үед Саудын Арабын ДНБ-д оруулах уул уурхайн салбарын хувь нэмрийг 64 тэрбум ам.долларт хүргэх зорилготой.