Эхний 10 сард Монгол Улс 3.88 сая тонн төмрийн хүдэр экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан үзүүлэлт юм.
Sxcoal-ийн тооцсоноор, өнгөрсөн аравдугаар сард Монголын экспортолсон төмрийн хүдрийн хэмжээ 677 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хувиар өсжээ. Сүүлийн 3 сард төмрийн хүдрийн экспор тогтмол өсөлттэй байгаа юм.
Аравдугаар сарын үзүүлэлтээр, манай улсын төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 67.26 ам.доллар/тонн байна. Нийлүүлэлтийн үнэ өмнөх сарынхаас 1.28 ам.доллароор нэмэгджээ.
УУХҮЯ-ны мэдээллээр, улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэр дундаа төмрийн хүдрийнх 75.6 хувь ажээ.