Оросын хамгийн том алт үйлдвэрлэгч #Polyus компани 4.6 тэрбум юанийн (670 сая ам.доллар) бонд гаргасан нь тус улсын хоёр дахь компани болж байна.
Алт үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Polyus нь 5 жилийн хугацаатай, 3.8 хувийн хүүтэй нийт 4.6 тэрбум юанийн бонд гаргаж, хөрөнгө оруулалтын төслүүддээ зарцуулахаар төлөвлөжээ. Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэгч #Rusal компани Москвагийн бирж дээр юанийн бондын зах зээлд нэвтэрч Азийн хөрөнгө оруулагчдыг татахын тулд Хятадын мөнгөн тэмдэгтээр бонд арилжаалж (2022.08.03)эхэлсэн. ОХУ-ын Сангийн яам ч мөн юаниар зээл авахаар судалж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Украйн дахь дайнтай холбоотой барууны орнууд Оросын эсрэг хориг тогтоож тус улсыг евро, ам.долларын зах зээлээс хязгаарласнаар Орост юанийн эрэлт нэмэгдэж байгаа юм.