Turquoise Hill Resources-ийн 49 хувийг Rio Tinto групп худалдаж авах үнээ өсгөв


Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигч Turquoise Hill Resources-ийн 49 хувийг Rio Tinto групп худалдаж авах саналаа 3.1 тэрбум ам.доллар болгож өсгөжээ. Rio Tinto группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Энэхүү “сайжруулсан” санал нь Turquoise Hill Resources-ийн эзэмшигчдийн хувьцааг шударга, бодитой үнэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Гуравдугаар сард Rio Tinto групп нь нэгж хувьцааг 26.6 ам.доллараар үнэлж нийт 2.7 тэрбум ам.доллар санал болгосон юм. Уг саналаас жижиг хувьцаа эзэмшигчид татгалзсан ба #Turquoise Hill Resources-ийн ТУЗ-өөс тухайн саналыг судалж дүгнэх хараат бус Тусгай хороо байгуулсан. Шинэ санал (2022.08.24)гаргасны дараа Turquoise Hill Resources-ийн хувьцаа 24 хувиар өссөн бол #RioTinto-ийн хувьцааны ханш 2 хувиар буурчээ.