
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас өнгөрсөн долоо хоногт баталсан Инфляцийг бууруулах тухай хуульд тодорхой шаардлага хангасан цахилгаан машины хэрэглэгчдэд 7500 ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Ашигт малтмалыг АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан улс орнуудад олборлосон, боловсруулсан байх бөгөөд батарейны эд ангиудын ихээхэн хувийг Хойд Америкт үйлдвэрлэх эсвэл угсрах шаардлагыг цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид хангах ёстой.
Volkswagen компани Европт батарейны 6 үйлдвэр төлөвлөсөн бол Mercedes-Benz батарейн 7 тэрбум еврогийн бизнест Stellantis-тэй нэгдэж, дэлхийн хэмжээнд 8 үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна.