2023 онд дэлхийн зэсийн нийлүүлэлт 2.8 хувиар буюу 600 мянга орчим тонноор нэмэгдэнэ гэж Macquarie тооцоолж байна. Ойролцоо таамгийг JP Morgan дэвшүүлснээр энэ жил дэлхийн зэсийн үйлдвэрлэл 2.6 хувиар өснө. Энэхүү өсөлтийг Чили дэх Quebrada Blanca, Перугийн Quellaveco төслүүдийн үйлдвэрлэлд бэлтгэж буйтай холбон авч үзжээ.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) мэдээлснээр, 2023 онд зах зээл дээр 114 мянган тонн зэсийн хомсдолтой байх байх бол нийлүүлэлт нэмэгдсэнээр ирэх жил 298 мянган тонн илүүдэл үүсэх төлөвтэй.
Нийлүүлэлтийг огцом өсгөх нэг эх үүсвэр бол Конго дахь Tenke Fungurume уурхай бөгөөд хувьцаа эзэмшигчдийн маргааны улмаас 8 сарын турш зэс экспортлоогүй байна. Уг маргаан дөрөвдүгээр сард эцэслэгдэн шийдвэрт хүрч буй тул сард 20 мянган зэс үйлдвэрлэдэг Tenke Fungurume уурхайд хуримтлагдсан металлыг Хятадын рүү тээвэрлэж эхлэх магадлалтайг мэдэгджээ.
Тэгвэл ойрын хугацаанд дэлхийд зэсийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдсэний дараа арваны хоёрдугаар хагаст буюу 2025 оноос хойш нийлүүлэлт удааширна гэж Citi-ийн шинжээчид үзэж байна.
Дэлхийн зэсийн тэргүүлэх хэрэглэгч Хятад ковидийн хатуу хязгаарлалтаа цуцалснаар зэсийн эрэлт өснө гэж таамаглаж байсан ч тус улсын эдийн засгийн өсөлт анхны хүлээлтээс доогуур буйгаас металлын үнэ буурахад хүргэжээ.