Өнгөрсөн онд Конго зэсийн худалдаагаар Перуг гүйцэж, дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч орон болж буйг хоёр улсын албан ёсны мэдээлэл харуулж байна.
Энэхүү графикт ашигласан тоонууд илүү нийлүүлэлтэд хамаарах аж. Нийгмийн эмх замбараагүй байдал, улс төрийн тодорхойгүй байдал Өмнөд Америкийн орны уул уурхайн тээвэрлэлтийг хязгаарлаж буй тул хөрөнгө оруулалт Африкийн бүс нутаг руу чиглэж байна гэж шинжээчид тайлбарлажээ.
Перу нь олон жилийн турш хөрш Чилийн дараагаар зэсийн томоохон олборлогч, экспортлогч орон байж ирсэн. Сүүлийн жилүүдэд улс төрийн үймээн самуун, олон нийтийн эсэргүүцэл нь Перу улсын зэсийн экспортыг бага түвшинд хязгаарлаж байна. Энэ хугацаанд Конго улсын зэсийн үйлдвэрлэл мэдэгдэхүйц ахихад Ivanhoe Mines, Zijing Mining компанийн хамтарсан Камоа-Какула цогцолбор төсөл нөлөөлжээ. Тодруулбал, 2018 оноос хойш тус улсын зэсийн экспорт хоёр дахин нэмэгдэж 2.4 сая тоннд хүрсэн байна. Харин Перу 2.2 сая тонн зэс экспортолжээ.
Одоогоор Перугийн зэсийн экспортын уналт үргэлжлэх эсэх нь тус улсад шинэ төслүүд хэрэгжүүлэх, саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэх улс төрийн шийдлээс хамаарч байна.
Перугийн Уул уурхайн яам болон Конго улсын Төв банкны мэдээллээр, хоёр улсын зэсийн үйлдвэрлэл тун ойролцоо буй. 2026-2027 онд Конго улс зэсийн үйлдвэрлэлийн хэмжээгээр Перуг бүрэн давна гэсэн Wood Mackenzie таамаглал дэвшүүлжээ.