УУХҮЯ-ны мэдээлснээр, Монгол Улсын эрдсийн экспорт 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд нүүрс 69.4хувь, зэсийн баяжмал 47.2 хувь, төмрийн хүдэр 28 хувь, алт 31.7 хувь, газрын тос 32 хувь, цайр 90.2 хувь, хайлуур жонш 88.9 хувьтай байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногт 1.29 сая тонн нүүрс экспортолжээ. Хагас жилийн байдлаар экспортын нүүрсний хэмжээ 25.3 сая тонн хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 19 сая тонн нүүрс экспортолж байжээ.
Эхний хагас жилд нийт 659.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.
Төмрийн хүдрийн тухайд оны эхнээс нийт 2.36 сая тонн экспортод гарч өмнөх оны мөн үеэс 56 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тайлант 7 хоногт 128 мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ.
Оны эхнээс зургаадугаар сарын 8-ний өдрийн байдлаар Монгол банкны худалдан авсан алт 6.33 тонн хүрээд буй.